Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ыг жил бүр зохион байгуулах ерөнхий удирдамжийн дагуу хийгдсэн ажлын мэдээг дараах эрүүл мэндийн байгууллагууд ирүүллээ.

Улсын гуравдугаар төв эмнэлэг;

Гэмтэл согог судлалын үндэсний төв;

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв;

Хавдар судлалын үндэсний төв;

Геронтологийн үндэсний төв;

Амгалан амаржих газар;

Хүрээ амаржих;

Булган аймгийн эрүүл мэндийн газар;

Орхон аймгийн эрүүл мэндийн газар;

Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн газар;

Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн газар;

Халдварт өвчин судлалын үндэсний төв;

Архангай аймгийн эрүүл мэндийн газар;

Өмнөговь аймгийн эрүүл мэндийн газар;

Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн газар;

Баянхонгор аймгийн эрүүл мэндийн газар;

Хүүхдийн төв сувилал;

Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн төв;

Дорноговь аймгийн эрүүл мэндийн газар;

Дорнод аймгийн эрүүл мэндийн газар

НЭМҮТ зэрэг газрууд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулав.

Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд Эрүүл, аюулгүй ажлын байр бүхий дэмжлэгт орчин бүрдүүлэх чиглэлээр 9 эрүүл мэндийн байгууллага гадна, дотор орчны урсгал засвар, тохижилтын ажил болон байгууллагын албан хаагчдын амрах өрөө, ариун цэврийн өрөөнд засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг хийсэн байна. Тухайлбал, “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв” эмчлүүлэгч болон эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах нөхцлийг сайжруулахаар төвийн Б блокын гадна пасадыг дулаалах ажлыг зохион байгуулж, уурын зуухны ажилчдын эрүүл аюулгүй, ая тухтай байдлыг хангах зорилгоор нийт 26 сая төгрөгийн үнэ бүхий зуухны шал, нүүрс буулгах талбай, үнс хадгалах зориулалтын савыг хийж, агаарт дэгдэх нүүрс, үнсний тоос, тоосонцорын хэмжээг бууруулж, эрүүл ахуйн нөхцөл хангасан таатай орчныг бүрдүүлжээ. 

Мөн эрүүл мэндийн ажилтны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр 13 эрүүл мэндийн байгууллага албан хаагчдаа урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн ажилтны ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай хувцас хэрэглэлээр ханган албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих тэмцээн, уралдаан, аян зохион байгуулсан.

“Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор нэмэгдүүлсэн ба орон нутгийн удирдлагын шийдвэрээр мөнгөн болон мөнгөн бус шагнал урамшууллыг олгон эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын нийгмийн хамгааллыг дэмжиж ажиллав. 

Түүнчлэн эрүүл мэндийн ажилтны мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх гадаад, дотоод сургалтыг зохион байгуулах чиглэлээр гадаад болон дотоодын урт, богино хугацааны сургалтуудад эрүүл мэндийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамруулсан. Тухайлбал, Орхон аймгийн зүгээс эрүүл мэндийн салбарын 18 ажилтанд гадаадын өндөр хөгжилтэй оронд суралцах сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлсэн бол “Хүүхдийн төв сувилал” дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлж, чадавхийг сайжруулах зорилгоор “Ард эмчилгээ” бариа заслын сургалтын төвтэй хамтран ОУ-ын эрхтэй “Бариа засалч” мэргэжил олгох 3 сарын сургалтыг ажлын байран дээр зохион байгуулж, 15 эмч мэргэжилтнийг амжилттай төгсгөж хос мэргэжилтэй болгосон. “Хүүхдийн хэл засалч” мэргэжилтэнг бэлтгэх анхан шатны 48 цагийн танхимын сургалтад 21 мэргэжилтнийг хамруулсан байна. Мөн 1 мэргэжилтэнг Япон улсад “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулах” сэдэвт 7 хоногийн сургалтад явуулжээ.

Эрүүл мэндийн ажилтны гэр бүлийг дэмжих хүрээнд Булган аймгаас Эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагч, эмч ажилчдын гэр бүлийхэнд зориулсан үзлэг, оношлогоо зохион байгуулж нийт 58 гэр бүлийн гишүүнийг хэвлийн ЭХО, ЗЦБ, лабораторийн шинжилгээ (ЦЕШ, ШЕШ, биохими, холестрин, магни, калци)-ийн үзлэг, шинжилгээ хийлгэсэн. Илэрсэн өвчлөлийг эмчлэх арга хэмжээг зохион байгуулан ЭМТ-д 8, аймгийн Нэгдсэн эмнэлэгт 4 хүнийг хэвтүүлэн эмчлүүлж, ХӨСҮТ “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд “Хайрлая, хамгаалъя” ТББ-тай хамтран төвийн ажилчдын 18 хүртэлх насны хүүхдүүдийг хүүхдийн төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэгт хамруулсан байна.

Таны сурталчилгаа