Цаг үеийн мэдээ

Увс нуур-Тэсийн голын сав газрын захиргаанаас Улаангом сумын ЗДТГ-тай хамтран  Улаангом сумын Улаан уулын рашаан, Чулуутын булаг, Харзын гатлага, Гүн бухын гол, Гашууны гол орчмын  хог хаягдлыг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд 15 байгууллагын 150 гаруй ажилтан, албан хаагчид оролцов.