Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газар, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Мандалговь хотноо “Цайны соёлын ертөнц” Хятадын соёлын өдрүүдийг санаачлан, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв гүйцэтгэн зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 19-ний өдөр нээлтээ хийлээ. 

Нээлтийн ажиллагаанд БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консул Ли ЯньЖюнь, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Худалдааны консул Улаанбагана, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Түвшинжаргал нар оролцов. 

Энэ үеэр БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий Консул Ли ЯньЖюнь Хятад, Монголын цайны соёлын түүх 17-р зууны сүүлээс эхлэлтэй цайны замаас улбаатай ба Цайны зам нь Монголын, ялангуяа нийслэл хотын түүхэнд чухал нөлөө үзүүлснийг онцолсон юм. 

Үйл ажиллагааны үеэр олон зуун жилийн түүхт Хятадын цайны соёлыг ирсэн зочдод танилцуулан, цайны хэрэгслийг үзэсгэлэнд дэлгэжээ. Соёлын өдрүүд нь аравдугаар сарын 7-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 

Таны сурталчилгаа