Цаг үеийн мэдээ

Найруулагч Дашхүүгийн Галбаярын шинэ уран бүтээл "Эмэгтэйн Кейс" уран сайхны кино 2023 оны 10 сарын 13-нд нээлтээ хийх гэж байна. "Эмэгтэйн Кейс" нэртэй энэхүү уран бүтээл нь түүний дэлгэцийн 14 дахь бүтээл юм. Найруулагч Д.Галбаяр Хайрын рекорд, Намрын синдром, Тусгай ажиллагаа зэрэг инээдмийн кинонд зохиолч, найруулагчаар ажиллаж байсан бол сүүлийн үед драмын болон триллер төрөл жанрын бүтээл туурвих болсон нь түүнийг хэр том цар хүрээтэй найруулагч вэ гэдгийг харуулж байна. Түүний зохиол найруулгаар бүтсэн " Гадны нөлөөгүй" кино олны сайшаалд хүрч байсан билээ. Харин түүний шинэхэн уран бүтээл болох "Эмэгтэйн кейс" кино нь  триллер жанрын бүтээл ажээ. Тус  киног эхнэр Т.Хулантайгаа хамтран бүтээжээ.

Таны сурталчилгаа