Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллагын захирлуудад Боловсролын багц хуулийн хүрээнд БЕГ-аас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулан, мэдээлэл солилцох уулзалтыг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Уулзалтад БЕГ-ын дарга, холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд, нийслэл, аймгийн БШУГ-ын мэргэжилтнүүд оролцон:
- Боловсролын үзэл баримтлал, багшийн тасралтгүй хөгжил, хүний нөөцийг чадавхжуулах, байгууллагын менежментийг сайжруулах чиглэлээр хийсэн ажлууд, шинэчилсэн журмуудын төслийн талаар Багш, ажилтан, байгууллагын хөгжлийн газрын дарга Р.Золзаяа
- Мэргэжлийн боловсролын салбарт хэрэгжиж буй олон хөтөлбөрийн явц, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр зохион байгуулсан ажлууд, цаашдын төлөвлөлтийн талаар Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газрын дарга Б.Лхагвабаяр
- Засгийн газрын 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 200 тогтоолыг хэрэгжүүлэхэд Боловсролын багц хууль шинэчлэгдсэн батлагдсантай холбоотойгоор өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Мөн мэргэжлийн болон техникийн боловсролын хувьсах зардалтай холбоотой мэдээллийг МБС-ын төсвийн хэрэгжилт, зохицуулалт санхүүжилт хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Цэдэн-Иш мэдээлэл өгч, санал солилцлоо.
Цаашид энэ уулзалтыг 14 хоногт 1 удаа тогтмол зохион байгуулна.