Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Зайсангийн-Ам” гэдэг газарт 3 хүн самарт явснаас иргэн У нь 9 сарын 8-ны өдөр буцах замдаа сураггүй болсон гэсэн дуудлагыг 9 сарын 20-ны 17:10 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 17:52 цагт очиход Баянзүрх дүүргийн ... дүгээр хорооны оршин суугч, иргэн У/39 настай, эрэгтэй/ нь Богд ууланд самар түүхээр яваад буцах замдаа 12 хоног сураггүй болсон байсан тул 9 сарын 21-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.