Боловсролын ерөнхий газар, "Оюу толгой" ХХК-ийн Сургалтын хэлтэстэй хамтран “Мэргэжлээ крашлая” өдөрлөгийг Баянхонгор аймагт зохион байгууллаа.
Сурагчдад мэргэжлээ сонгоход нь туслах, ажил мэргэжлийн талаар сурталчлах зорилготой тус өдөрлөгт Баянхонгор аймгийн ЕБС-ийн 8-12 дугаар ангийн сурагчид, МБСБ-ын суралцагчид, эцэг эх, асран хамгаалагч болон “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох” салбар зөвлөл оролцлоо.
Өдөрлөгт оролцогчид:
- Хөдөлмөрийн зах зээлийн хамгийн эрэлттэй 20 мэргэжлийн өртөөгөөр зочлон тухайн мэргэжлийг хэрхэн эзэмших талаар зөвлөгөө мэдээлэл
- “Оюу толгой” компаниас хэрэгжүүлдэг боловсролын болон тэтгэлэгт хөтөлбөрүүд
- Оюутан болоход анхаарах зүйлс
- Гадаад дотоодын тэтгэлгүүд зэрэг нэгдсэн мэдээлэл авлаа.