Хонь: Аз тохион, хүсэл тань биелж магадгүй. Зарим учрал баяр баясгаланг авчирна. Ихэнх хүмүүс төвийг сахиж буулт хийвэл амжилт өөрөө ирэх болно. Тэвчээртэй байснаараа та өмнөх таагүй байдлаас ангижирч чадна. Амжилт олохыг эрмэлзэх бөгөөд хэн нэгний хүчээр бус өөрөө олж авах хэрэгтэй.
Үхэр: Эрүүл мэндээ анхаарахад тохиромжтой өдөр. Тав тухтай орчинд ажиллах нь бие сэтгэлийн таашаал өгнө. Гэнэтийн ажил хэргүүд таныг завгүй байлгана. Хамт олныхоо дунд таатай нөхцөл байдал үүсгэвэл ямар ч үйл явдлыг өөрт ашигтайгаар эргүүлнэ. Шинэ ажлын саналд яаран хариу өгөх шаардлагагүй.
Ихэр: Хоосон сүсэг бишрэлээс хол байх өдөр. Хууль бус үйлдэл асуудал үүсгэх болно. Мэдлэгээ тэлэхийн тулд шинэ зүйлд суралц. Байнга боловсролоо дээшлүүлэх нь ажилдаа амжилт олох үндэс болно. Ажил хэрэгч байдлыг тань бусад хүмүүс үнэлэх болно. Энэ үед амлалтаа биелүүлэх нь чухал боловч мөнгө зарцуулалтаа сайн хянах хэрэгтэй.
Мэлхий: Дотоод эрч хүчээ дайчлах өдөр. Таныг сонирхолтой үйл явдал гэнэтийн учрал хүлээж байна. Энэ үе таны амьдралд удаан дурсагдах олон таатай мөчийг авчрах болно. Материаллаг байдлаа шийдэхэд цагийг зориул. Хамт олонтойгоо өндөр дуугаар бүү харьц. Таны ширүүн үг эргэн тойронд эв найртай байдал тогтоход саад болж болох юм.
Арслан: Туйлбаргүй үйлдэл илрэх өдөр. Хэрвээ өөрийнхөө үг үйлдлийг сайн хянахгүй бол тогтворгүй нөхцөл байдал үүснэ. Амжилтын төлөө зүтгэж байгаа бол өөрийгөө стресст бүү автуул. Эргэн тойрноо сайн ажиглаж, хийх алхмаа хяна. Өдрийн зарим цаг хугацааг хувийн харилцаагаа зохицуулахад зориул. Хайр сэтгэлийн асуудал таны сэтгэлийг зовоож байгаа бол зөв шийдэл гаргаж ирээрэй.
Охин: Хоёрдмол хандлагатай өдөр. Ирээдүйд юу болох талаар бодож гуниглалгүй одоогийн байдалдаа сэтгэл ханамжтай бай. Бүх зүйлийг өөрөө хийх гэж зүтгэх хэрэггүй. Та хөшигний цаанаас ч аливаа үйл явдлыг удирдан нөхцөл байдлыг ашигтай болгож чадна. Зарим санал хүсэлтэд шууд татгалзахгүйгээр цаг хугацаа бүхнийг шийдэхийг хүлээ.
Жинлүүр: Өнөөдөр хувийн ажил хэргээ хөөцөлдөх өдөр. Мөн өөрийн эрүүл мэндээ бэхжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Гэр орондоо шаардлагатай өөрчлөлтийг хийхээ мартав. Хайрын харилцаа улам сайжрах бололтой. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй танилцана. Гэвч энэ харьцаа удаан үргэлжлэхгүй байх магадлалтай.
Хилэнц: Сэтгэл татам өдөр. Хайр дурлал болон гоо сайхны мэдрэмж таны эргэн тойронд байх бөгөөд санаанд оромгүй сайхан бэлгийг танд одод зориулна. Сэтгэл санаа өөдрөг байж, нэр хүнд чинь ч өснө. Цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж болохыг сайн бод. Урлагийн хүмүүс сонирхолтой үйл ажиллагаанд оролцоно. Хайр дурлалын харьцаанд илүү анхаарах нь зүйтэй үе.
Нум: Эерэг хандлагатай өдөр. Дотроо бодож байсан хүсэл сонирхол ашигтай байвал сэтгэлд санаа өег болж хүссэн зүйлээ хийх боломж болон хувирна. Хариуцлагатай үе нүүр тулахад бүү тулгамдаж сандраарай. Өөрийгөө ямар ч ажил үүрэгт сайн тохирох хүн гэдэгт итгэлтэй бай. Удирдах албан тушаалтай хүмүүсийн харилцаа бага зэрэг хэцүү байх төлөвтэй байна. Залуу нумынханд хайр дурлалын шинэ адал явдал тохиолдоно.
Матар: Хуурамч хандлагатай өдөр. Бусдын хуурмаг зөвлөгөө эсвэл буруу мэдээллээс болж алдаа гаргах магадлалтай. Ойр дотнын хүмүүстэйгээ маргалдаж мэднэ. Ямар ч тохиолдолд эрсдэлтэй зүйлээр бүү оролд. Энэ нь муу үр дагаврыг дагуулж болзошгүй. Таныг амар тайван байхад саад болж байгаа элдэв үйл явдлаас зайлсхийхийг хичээ.
Хумх: Зөрчил маргаантай өдөр. Аливаа асуудлаа нэг тийш болгож шийдэхийн тулд хэт өөрийгөө хүчлэх хэрэггүй байх. Тодорхой чиглэлд төвлөрсөн хүмүүсийг амжилт дагалдах болно. Өнөөдөр таагүй нөлөө үзүүлдэг хүмүүсээс зайгаа авах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд та санаа зовоож буй асуудлаа ойр дотнын хүнтэйгээ зөвлөх шаардлагатай боловч зарим зүйлийг бие даан шийдэх хэрэгтэй байх.
Загас: Эерэг хандлагатай өдөр. Тухайн нөхцөл байдалд анхаарлаа хандуулж чаддаг чадвар тань энэ өдөр өндөр байна. Шинэ төлөвлөгөө, чухал ажлын талаар ярилцахад таатай үе. Ихэнх хүмүүс энэ өдөр арилжаа наймаа хийж, олз омогтой байж чадна. Залуу хүмүүс шинэ ур чадвар эзэмшихийг хичээ. Урт хугацааны турш үр дүнгээ өгч чадах ур чадвар илүү ашиг олж магадгүй байна.