Цаг үеийн мэдээ

ЦХХХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор Архивын Ерөнхий Газартай хамтран “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах, хэрэг бүрдүүлэх, байгууллагын архивд баримт шилжүүлэх ажлын зохион байгуулалт” сэдэвт сургалтыг зохион байгуулж, нийт албан хаагчдыг хамрууллаа.