Цаг үеийн мэдээ

Даян дээрхийн шүтээнтэй Цагаан-Үүр суманд “Соёлын сэргэлт-2023” аяныг амжилттай хэрэгжүүллээ.

НЭЭЛТ

"Соёлын сэргэлт-2023" аяныг нээж Цагаан-Үүр сумын засаг дарга А.Батмөнх, 

сумын Соёлын төвийн эрхлэгч Л.Алтанхуяг нар мэндчилгээ дэвшүүллээ. 

ТОГЛОЛТ, ҮЗЭСГЭЛЭН

Нээлтийн үйл ажиллагаанд залуу уран бүтээлч Б.Баасансүрэн, Ж.Алмагүл, 

Хөвсгөл аймгийн Хөгжимт Драмын Театр-ын уран бүтээлч Т.Лаагансүрэн, 

Цагаан-Үүр сумын соёлын төвийн эрхлэгч 

МУСТА Л.Алтанхуяг, МУСТА бүжгийн багш Э.Шүрэнцэцэг, соёлын төвийн дэргэдэх бүжгийн хамтлаг болон сурагч А.Анхмаа нар оролцож сумын иргэдэд урлагийн тоглолт толилууллаа. 

Мөн “ИХ ХААДЫН ЕРТӨНЦ: МӨНХ ХААН”, “ХОРИГ УУЛЫН ЭРДЭНЭС” үзэсгэлэн, 

“ИХ ХААНЫ ӨЛГИЙ НУТГААР” гэрэл зургийн үзэсгэлэнг хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Хүрэлбаатар тайлбарлан хүргэсэн юм.

ИЛТГЭЛ, СУРГАЛТ

 ​ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн 

"Үндэсний нэгдмэл үнэт зүйл ба соён гэгээрэл" сэдвээр, 

​Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Чаданхүү “Чингис хаан ба Монгол бахархал” сэдвээр сумын иргэдэд болон Цагаан-Үүр сумын ЕБС-ийн сурагчдад тус тус соёлын илтгэлээ уншлаа. Түүнчлэн

​Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Хүрэлбаатар Соёлын төвийн албан хаагчдад “Соёлын үйл ажиллагааны нөөц боломж” сэдвээр чадавхжуулах сургалт явууллаа.

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

​Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс “МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН” хөлөгт тоглоом, “ЦААТНЫ ӨВ, СОЁЛ” гар урлалын боловсролын хөтөлбөрийг сумын ЕБС-ийн сурагчдад хэрэгжүүлэн ажиллалаа.