Архангай аймгийн Жаргалант суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 240 хүний суудалтай соёлын төвийн барилга шинээр баригдаж, ашиглалтад орлоо. Барилгын нээлтэд Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр, аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, сумын удирдлагууд оролцлоо.
Мөн Аймгийн Засаг даргын зүгээс сумын ЭМТ-ийн үйл ажиллагаа болон шинээр баригдаж буй 150 ортой хүүхдийн цэцэрлэг, ЕБС-ийн хичээлийн байр, спорт заалны засварын явцтай танилцаж, ажил эрчимжүүлэх чиглэл өглөө.