Улаанбаатар хот, Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Шугуй” гэдэг газар 1 хүн гүүрэн дээрээс голын ус руу унаж, живсэн тухай дуудлагыг 9 сарын 19-ний өдрийн 15:44 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 36 км замыг туулан 17:00 цагт очиход оршин суух хаяг нь тодорхойгүй иргэн А /51 настай, эрэгтэй/ согтуугаар 2.5 метрийн өндөртэй гүүрнээс “Тэрэлж” голын ус руу унаж живсэн байсан тул тухайн газраас “Шугуйн-Адаг” гэдэг газар хүртэл 1 км-т голын усаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон байна. Эрлийг 9 сарын 20-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлжээ.