Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жил, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойг угтаж, нийслэлийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээн өнөөдөр эхэллээ.
Тэмцээнд нийслэлийн Онцгой байдлын газрын 1 баг, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Аврах анги хамтарсан 1 баг, Дүүргийн Онцгой байдлын хэлтэс тус бүр 1 баг, нийт 11 баг тамирчид оролцож байна.
Тэмцээнийг тус газрын дарга тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан нээж баг тамирчдад спортын өндөр амжилтыг хүссэн юм.
Баг тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, усанд сэлэлт, ажлын байрны дасгал гэсэн 5 төрлөөр өрсөлдөж маргааш буюу 09 дүгээр сарын 22-ны аваргууд тодорно.