Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нарын зарим эмэгтэйчүүдийн төлөөлөл өнөөдөр ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Г.Болорыг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв. 

Уулзалтын эхэнд Б.Батцэцэг Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй генерал болсонд нь баяр хүргэж, цэргийнхний нийгэмд үлгэрлэж байгаа зарим үйл хэргийн талаар санал солилцож, "Эмэгтэйчүүдийн манлайлал" сэдэвт лекцийг нь бүрэлдэхүүндээ хүргэсэн юм.      

Уулзалтын төгсгөлд холбооны салбараас төрсөн анхны эмэгтэй генерал төдийгүй мэргэжлийн олон инженер бэлтгэсэн, Монгол Улсын нэр төрийг олон улсад таниулсан хэмээн талархал илэрхийлж, салбарын медалиар шагнаж урамшууллаа.

Таны сурталчилгаа