Бүгд Найрамдах Узбекстан Улсын Хива хотод 2023 оны Туухай өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 09 дүгээр сарын 7-ноос 12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Уг тэмцээнд Монгол Улс, Зэвсэгт хүчнээ төлөөлж, 14 тамирчин офицер, ахлагч нэгэн баг болж дэлхийн 22 орны 800 гаруй тамирчидтай өрсөлдсөнөөс Тусгай хүчний цэргийн командлалын харьяа нэгтгэл, ангиудаас дараах бахдам амжилтуудыг үзүүллээ.
Ахлах ахлагч Б.Найдансүрэн (150) хоёр мөнгө, хоёр хүрэл, ахлах ахлагч Б.Цэрэнбат (150) нэг мөнгө, нэг хүрэл, ахлах ахлагч Л.Түвшинтөгс (150) нэг мөнгө, нэг хүрэл медаль, ахлах дэслэгч С.Ууганцэнгэл (330) гурван алт, ахлагч Э.Ирээдүй (330) нэг алт, нэг хүрэл, ахлагч Б.Батбаяр (330) гурван алт, нэг хүрэл, ахлагч Г.Гансүх (330) нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль, ахлах ахлагч Л.Билэгтбаатар (350) нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж эх орныхоо нэр хүндийг дэлхийн тавцанд цуурайтуулжээ.
Тусгай хүчний цэргээс нийт 8 алт, 6 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ.