Цаг үеийн мэдээ

“Нийт шүүгчийн II чуулган” Улаанбаатар хотноо Монголын хүүхдийн ордонд энэ сарын 28-29-ны өдөр болно. 

Монгол Улсын шүүхийн тухай хуульд бүх шатны шүүхийн нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутамд зохион байгуулахаар хуульчилсан байдаг. Энэ хүрээнд 2021 онд нийт шүүгчийн анхдугаар чуулган болж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгож байсан. Харин энэ удаад сонгууль болохгүй бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны өнгөрсөн хоёр жилийн үйл ажиллагааны тайланг сонсох юм. 

Хэрэг хуваарилах нийтлэг журмыг батлах эрх гагцхүү нийт шүүгчийн чуулганд хадгалагддаг. Тиймээс чуулганы эхний өдөр “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ.

Мэдээллийн дэлгэрэнгүйг дараах линкээр үзнэ үү.

https://judcouncil.mn/site/news_full/13332

Таны сурталчилгаа