Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотын суурьшлын бүсийн 71% нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өмчилж, эзэмшиж, ашиглаж буй талбай, 29% нь нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглагдаж байна.  Улаанбаатар хотын нийт 414  мянган өрхийн 50,2 %  хувь нь гэр хорооллын өрх бөгөөд үүнээс зөвхөн 1,9 хувьд нь мод зүлэгжүүлэлт хийсэн байдаг. 

Улаанбаатар хотын нэг хүнд оногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, агаар, орчны бохирдол, дуу чимээг багасгах, газрын доройтлыг бууруулахад  хязгаарлагдмал хэрэгцээний ногоон байгууламж гэж нэрлэгддэг айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудын  эзэмшил газар дээрх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна. 

Иймд гэр хорооллын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор  “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийн намрын тариалалтаар  ХАШААНДАА АМЬ НЭМЬЕ” аяныг өрнүүлэн  гэр хорооллын 14356 өрхөд 58890 ширхэг модыг тарина. Энэ хүрээнд өнөөдөр /2023.10.18/ Эрдэмтдийн багаар мод тарих өрхүүдэд сургалтыг хийлээ. Маргааш /2023.10.19/ 12 цагаас Сүхбаатарын талбайд мод олгох нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна.

Таны сурталчилгаа