Цаг үеийн мэдээ

““Miss universe mongolia 2023” тэмцээний зохион байгуулалтын багаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд: 

"Miss Universe Mongolia 2023” тэмцээн аравдугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, Үндэсний ялагчаар Зандангийн Номинзул тодорсон билээ. 

72 дахь удаагийн Miss Universe тэмцээн Эль Сальвадор улсад арваннэгдүгээр сарын 2-ны өдөр эхлэх бөгөөд энэхүү тэмцээнд Үндэсний ялагч З.Номинзул оролцох боломжгүй болсныг мэдэгдэж байна. 

З.Номинзулыг 2024 оны Miss Universe тэмцээнд оролцуулах талаар манай байгууллагын зүгээс JKN Universe байгууллагад албан ёсны хүсэлт тавьсан болно. 

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан энэ жилийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөх оролцогчийг тус байгууллагатай хийсэн гэрээ болон холбогдох дүрэм, журмын дагуу тэмцээнд дараагийн байруудад шалгарсан оролцогчдоос сонгож, тун удахгүй албан ёсоор танилцуулах юм"

Таны сурталчилгаа