Цаг үеийн мэдээ

БОАЖ Сайдын тушаалаар "Ардын хувьсгалын 25 жил"-ийн ойн өндөрлөгийн дурсгалын хөшөө бүхий хэсэгт олгогдоод байсан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Нийслэлийн Улаанбаатар хотын Соёлын өвийг хамгаалах асуудлаар Богдхан уулын Арцатын 18 дугаар гудамжны оршин суугчид болон Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар өнгөрсөн өдрүүдэд БОАЖЯ-нд хандан хүсэлт гаргаад байсан бөгөөд өмнө 2023 оны 9 дүгээр сарын 04 өдөр Хамгаалалтын захиргаанаас газар ашиглах эрхийг хүчингүй болгох "Сонсох ажиллагааны мэдэгдэл"-ийг газар ашиглагч "М.." ХХК-д хүргүүлээд байсан юм. 

Тэгвэл 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн БОАЖ сайдын А/566 тоот тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Таны сурталчилгаа