“Найзууд” киноны од Мэттью Перри Бямба гарагт Лос Анжелес дахь гэртээ жакузи дотор нас барсан байдалтай олдсон тухай хууль сахиулах байгууллагын эх сурвалж мэдээллээ.
Хэргийн газраас хар тамхи илрээгүй гэж эх сурвалж мэдээллээ. Хууль сахиулах байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр ямар нэгэн хүчирхийллийн шинж тэмдэг ажиглагдаагүй, живж нас барсан байх магадлалтай байна. Хэргийг Лос-Анжелес хотын цагдаагийн газрын мөрдөгчид шалгаж байна.
"Найзууд" киног бүтээсэн Warner Bros кино компани "Бидний хайртай найз Мэттью Перри нас барсанд бид маш их цочирдсон" гэж мэдэгджээ. “Мэтью бол гайхалтай авьяаслаг жүжигчин байсан бөгөөд Warner Bros Television Group-ийн гэр бүлийн салшгүй нэг хэсэг байсан. Энэ бол зүрх шимшрүүлсэн өдөр бөгөөд бид түүний гэр бүл, хайртай хүмүүс болон үнэнч шүтэн бишрэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлж байна” хэмээн мэдэгджээ.
TMZ-ийн мэдээлснээр бямба гарагт Мэтью хоёр цагийн турш пиклбол буюу бадминтон, теннис, ширээний теннисний холимог спортоор хичээллэсний дараа гэртээ буцаж ирсэн байна. Тэрээр туслахдаа ажил даалган явуулсан байна. Туслах нь буцаж ирэхэд Пэрри хариу үйлдэл үзүүлэхгүй байсан тул тэрээр 911 руу залгаж тусламж дууджээ.
Үхлийн албан ёсны шалтгааныг хараахан зарлаагүй байна.
Эх сурвалж: LA Times, TMZ