Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн .. дугаар хорооны Усан сангийн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10 сарын 29-ний өдрийн 16:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 3 км замыг туулан 16:20 цагт очиход иргэн Т-ын 5 ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт иргэн Н /40 настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.  

Эх сурвалж: ОБЕГ