Цаг үеийн мэдээ

Соёлын яам нь Үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, бичиг үсэг, ном судар бүтээдэг эд өлгийн түүхийг сурталчлан таниулж, уламжлан өвлүүлэх талаар олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж, хүүхэд залуучуудад Үндэсний бичгээ сурах хүсэл сонирхол төрүүлэх, эрмэлзэлд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор олон нийтэд хүртээмжтэй олон ажлыг өрнүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд "Байгаль хамгаалах үйлс дэх үндэсний бичигтэн миний оролцоо" сэдэвт Нийслэлийн 384 жилийн ойн өдөрт зориулсан Үндэсний бичиг, үсгийн баярт арга хэмжээг UB Public Library - Хотын Төв Номын Сан, НЕБ-ын 13 дугаар сургуультай хамтран зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээгээр сурагчдад "Бяцхан байгаль хамгаалагч" боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж, зэрлэг амьтадын нэрийг Үндэсний бичгээр бичиж өрсөлдөн зөв бичиж, идэвхтэй оролцсон сурагчдад гарын бэлэг гардууллаа.

Мөн Хотын нийтийн төв номын сангийн фонд дахь Үндэсний бичиг дээрх ном зохиолын үзэсгэлэнг гарган, номын сангийн үйл ажиллагаатай танилцах аялал хийлээ.

Дашрамд дурдахад Байгалийн Түүхийн Музей нь боловсролын хөтөлбөртөө үндэсний бичгийг хослуулж тогтмол хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.