Филиппин улсын Манилла хотод 10 сарын 28-наас 29-ний хооронд зохион байгуулагдсан Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монгол, БНХАУ, Филиппин, Индонези, Австрали зэрэг 7 орны 82 шилдэг тамирчид 2 өдрийн турш оюуны гал гарсан өрсөлдөөнийг үзүүлж шилдгүүдээ тодрууллаа.
Манай улсыг төлөөлөн 16 тамирчин ОУ-ын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон нийт 90 медалиас 22 алт, 14 мөнгө, 18 хүрэл буюу нийт 54 медаль хүртэн багаараа ҮНЭМЛЭХҮЙ ялалтыг авлаа.
Багийн төрөлд
Манай баг тамирчид 19711 оноо цуглуулан “АВАРГА БАГ” боллоо.
Ганцаарчилсан төрөлд тэмцээний 10 төрлийн дараах дүнгээр:
Бага насны ангилалд
Алтан медаль Б.Анужин
Мөнгөн медаль Zimam Akmal Kurnia Adha
Хүрэл медаль Danish Irwaman
Өсвөр насны ангилалд
Алтан медаль Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ
Мөнгөн медаль ОУ-ын Мастер Ц.Номин-Эрдэнэ
Хүрэл медаль ОУ-ын Мастер Э.Үүрийнцолмон
Насанд хүрэгчдийн ангилалд
Алтан медаль Naoki Miwa
Мөнгөн медаль ОУ-ын Мастер Г.Мянганбаяр
Хүрэл медаль ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав
Бүх насны ангилалд
Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2022 оны Өсвөрийн Дэлхийн Аварга, Их Мастер, Ц.Оюун-Эрдэнэ 7198 оноогоор тэргүүлж АВАРГА боллоо.
ДЭЛХИЙН 5 РЕКОРД
1. Олон улсын Мастер Г.Мянганбаяр - “Зураг” - 507
2. Б.Анужин - “Зураг” - 450 (өсвөр)
3. Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ - “Хоёртын тоолол” - 5049 (өсвөр)
4. ОУ Мастер Ц.Номин-Эрдэнэ - “Баганан үгс” - 299 (өсвөр)
5. ОУ Мастер Э.Үүрийнцолмон - “Тооны марафон” - 1780 (өсвөр)
Ийнхүү МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ-ийн тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонг Конг, Сингапур, Австри, Индонез, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 65 дахь тэмцээндээ амжилттай оролцон 124 алтан цом, 1333 медаль хүртэж дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр байна.