Цаг үеийн мэдээ

Ирэх оны төсөвт МАЛЧДЫГ ДЭМЖИХ зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар

Сангийн Дэд сайд С.Мөнгөнчимэг: 

- Малчдын НДШ-ийн 50%-ийг төрөөс хариуцна.  Төсвөөс 20.6 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцсон.

- Малчдад таатай татварын орчин бүрдүүлэхийг зорьж байна

- Малчдын борлуулсан малын гаралтай түүхий эдийг НӨАТ-аас чөлөөлж, НӨАТ-ын тайлан гаргах шаардлагагүй, хялбаршуулсан горимтой болно. 

- Малын тоо толгойн албан татвараа малчид өөрсдөө тайлагнахгүй болж, татвараас тооцооллыг нь  цахимаар хүргүүлдэг болж хялбарчилж байна.