“Зэвсэгт хүчний ахлагчийн албаны өдөр”-ийг угтаж Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн Ахлагчийн зөвлөл, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Ахлагчийн зөвлөлтэй хамтран сайн үйлсийн аяныг өрнүүлэв.
Уг аяны хүрээнд энэ сарын 6-ны өдөр Баянхонгор аймгийн "Хот тохижилт" ОНӨААТҮГ-ын алба хаагчдад халуун аарц, чацарганаар үйлчилж, 2 ажилтанд сарын хүнсний хэрэглээ, 3 тонн нүүрс, түлээний модыг бэлтгэн өгч дэмжлэг үзүүлсэн юм.
Мөн Баянхонгор аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамт олны бие бялдар-сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх зорилгоор спорт өдөрлөгийг 11 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулж байна.
Тус өдөрлөгөөр алба хаагчид дартс, гар бөмбөг болон бусад уралдаан тэмцээнүүдээр өрсөлдөх юм.