Цаг үеийн мэдээ

УДБЭТ-аас төрөн гарсан МУАЖ Э.Амартүвшин Италийн Дуурь болон Симфони хөгжмийн холбооноос зохион байгуулсан 8 дахь удаагийн "International opera awards (The Lyric’s Oscars) арга хэмжээний "ШИЛДЭГ БАРИТОН” шагналын эзнээр 2 дахь удаагаа шалгарсныг Италид төвтэй “Oscarlirica” олон улсын дуурийн холбооны албан ёсны цахим хуудсаар зарлалаа. Уг шагналыг 2021 онд анх авч байсан бөгөөд тэрээр ДЭЛХИЙД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ШИЛДЭГ ДУУРИЙН ДУУЧИН болохоо дахин баталлаа.  

Дашрамд дуулгахад 2024 оны 03 сард  Дэлхийн шилдэг баритон МУАЖ Э.Амартүвшин эх орондоо ирж УДБЭТ-ын тайзнаас Монголын үзэгчдэдээ дуу хоолойгоо өргөхөөр болсныг дуулгахад таатай байна.

Таны сурталчилгаа