Японы нийслэл Токио хотод зохион байгуулж буй 117 дахь удаагийн “Tokyo drama academy awards” кино наадмаас монгол жүжигчдийн хамтран тоглосон “Vivant” шилдэг киногоор шалгарчээ.
Тус кино нь энэхүү наадмаас “Шилдэг бүтээл, “Шилдэг найруулагч”, “Шилдэг эрэгтэй гол дүр”, “Шилдэг эрэгтэй туслах дүр”, “Шилдэг зохиол”-оос гадна тусгай шагнал хүртсэн байна.
Тэгвэл “Фантастик” продакшны жүжигчин Б.Барслхагва үзэгчдийн нэрэмжит “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналын эзэн болжээ. Тэрбээр тус кинонд Чингис хэмээх цагдаагийн дүрийг бүтээсэн байдаг.