Өмнөд Солонгос улс тагнуулын анхны хиймэл дагуулаа АНУ-ын Калифорни муж улс дахь “Vandenberg” агаарын цэргийн баазаас “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар хөөргөсөн гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдээлэв.
“Falcon 9” пуужин баасан гарагт орон нутгийн цагаар 10:19 цагт хөөрч, хөөргөснөөс дөрвөн минутын дараа тагнуулын хиймэл дагуулыг тойрог замд илгээсэн гэж тус яам мэдэгдэлд дурджээ. Уг ажиллагааг “SpaceX”-ийн цахим хуудсаар шууд дамжуулсан байна.
Уг хиймэл дагуулын анх 11 дүгээр сарын 30-нд хөөргөхөөр төлөвлөж байсан боловч цаг агаарын таагүй байдлын улмаас хойшлуулаад байсан юм.
Өмнөд Солонгосын тал Умард Солонгосыг илүү сайн хянан ажиглахын тулд 2025 он гэхэд дөрвөн хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна.
Умард Солонгос энэ оны эхээр хоёр удаа амжилтгүй оролдлого хийснийхээ дараа 11 дүгээр сарын 21-нд тагнуулын анхны хиймэл дагуулаа тойрог замд оруулсан юм.