Ашгийн бус Викимедиа сангийн хийсэн судалгаагаар өнгөрөгч 2023 онд Wikipedia цахим мэдээллийн сайтад 84 тэрбум гаруй удаа хэрэглэгчид ханджээ. Эдгээрээс хиймэл оюун ухааны инноваци, энэ жил нас барсан хүмүүс, Энэтхэгийн сайтуудад трэнд болж буй үйл явдлын талаарх мэдээлэл хамгийн олон хүний анхаарлыг татсан байна.
Wikipedia сайтаас улиран одож буй 2023 онд хамгийн их хайгдсан сэдэв OpenAI компанийн ChatGPT чатбот байжээ. Энэ үгийг 49,4 сая удаа хайсан байна. ChatGPT аппликейшны хэрэглэгч энэ оны нэг, хоёрдугаар сард огцом нэмэгдэж 100 сая идэвхтэй хэрэглэгчтэй гэсэн судалгаа гарчээ.
Технологийн компаниуд хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулсаар байна. Тиймээс ChatGPT зэрэг чатботыг хэрхэн хэрэглэхийг цахим хэрэглэгчид нилээд сонирхсон бололтой. Мөн энэ онд нээлтээ хийсэн Barbie, Oppenheimer кинонууд Wikipedia сайтаас хамгийн их хайсан 25 сэдэвт багтжээ. 2023 онд тус сайтаас хамгийн олон удаа хайсан сэдвийг танилцуулж байна.
1. ChatGPT - 49,490,406 удаа хайсан
2. Deaths in 2023 - 42,666,860
3. 2023 Cricket World Cup - 38,171,653
4. Indian Premier League - 32,012,810
5. Oppenheimer (film) - 28,348,248
6. Cricket World Cup - 25,961,417
7. J. Robert Oppenheimer - 25,672,469
8. Jawan (film) - 21,791,126
9. 2023 Indian Premier League - 20,694,974
10. Pathaan (film) - 19,932,509
11. The Last of Us (TV series) - 19,791,789
12. Taylor Swift - 19,418,385
13. Barbie (film) - 18,051,077
14. Cristiano Ronaldo - 17,492,537
15. Lionel Mess - 16,623,630
16. Premier League - 16,604,669
17. Matthew Perry - 16,454,666
18. United States - 16,240,461
19. Elon Musk - 14,370,395
20. Avatar: The Way of Water - 14,303,116
21. India - 13,850,178
22. Lisa Marie Presley - 13,764,007
23.Guardians of the Galaxy Vol. 3 - 13,392,917
24. Russian invasion of Ukraine -12,798,866
25. Andrew Tate - 12,728,616