Цаг үеийн мэдээ

Засгийн газрын “Нүүрсний хэрэг”-ийг хянан шалгах түр хорооны сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

“Вагнэр Ази” ХХК-тай холбоотой асуудлаар хэлэлцэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Нэгдүгээрт, хэн буруутай гэсэн үндэслэлийг надад тайлбарлаж өгөөч. Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг юмуу. Б.Энэбиш юмуу. Хэн нь яг буруутай вэ. Хоёрдугаарт, Вагнэр Ази компанитай холбоотой асуудлаар зөрчил яриад байсан түүнийгээ ярих байх. Гуравдугаарт, хойшид үүнийг яаж засах вэ? 

Шинжээч: Анх 1.7 тэрбум төгрөгийн гэрээг 2011 онд байгуулахдаа захиалагчаар гүйцэтгэх захирал Б.Ганхуяг гэрээ байгуулсан. Уурхайн төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Уужимсанаа гэрээн дээр бататгаажуулж гарын үсэг зуржээ. Тухайн үед худалдан авалтаа яаж хийсэн талаар ярих байх. Би 2011 онд байгуулагдсан сүүлийн гурван гэрээтэй холбоотой асууя.

Уурхайн төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Уужимсанаа: Авто гэрээтэй холбоотойгоор гэрчээр дуудагдсан гэж ойлголоо. 2011 оны гэрээтэй холбоотой асуудлаар асууж байна. Би энэ үед ОХУ-д оюутан байсан. Энэ ажлын хэсэгт байгаа хүмүүс ч ЭТТ-той хамааралгүй учраас бид бүхэн хариулах боломжгүй байна. 2021 оны ажлын хэсэг ямар нэгэн алдаатай, хуудуутай зүйл хийгээгүй гэдгийг шинжээч хэллээ. Би хариуцлагатай албан тушаал дээр байсны хувьд хэлэхэд ЭТТ худалдан авалт хийхдээ маш хариуцлагатай, хуулийн хүрээнд зохион байгуулагддаг. Үнэлгээний хороог байгуулдаг. Ихэвчлэн долоон гишүүнтэй. Хөндлөнгийн хоёр, компанийн захиалагч нэгж, нарийн өндөр мэдлэг шаардсан тендер дээр мэргэжлийн хүмүүс нь ороод, худалдан авах хэлтсийн нарийн бичиг нь худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг. Үүн дээр хэн нэгнээс үүрэг даалгавар аваад шалгаруулдаг зүйл огт байхгүй. Яагаад гэвэл хараа хяналт өндөр. ЭТТ дотроо дотоод хяналтын газар нэгжтэй. Тэр нь өндөр дүнтэй худалдан авалтын гэрээг маш нарийн хянадаг. Мэдээжийн хэрэг нарийн бичиг хурлын тэмдэглэл дээр санамсаргүй алдаа гарах явдал байдаг. Түүнийг дотоод хяналтаар засч явдаг. Эргээд зөвлөмж ирдэг. Ингээд захиалга хийх мэдэгдлээ захиалах талдаа өгдөг. Захиалга авах талд мөн яриад байгаа гүйцэтгэлийн гэрээ нарийн шалгууртай явагддаг. Цахим тендер маш сайн явдаг. Тэгэхээр цуг тендерт орсон компаниуд хажуунаас давхар хянах эрхтэй.  

Гэрч Д.Инжиннаш: Нэгдүгээрт, Вагнер Ази компанийн өмчлөгч өөрчлөгдсөн. Тэгэхээр бодлого, журам бүх зүйл өөрчлөгдсөн гэсэн үг. Хоёрдугаарт, Төрийн бараа үйлчилгээ худалдан авах хуулийн 20.7 дугаар хэсэгт заасан 2020-2021 оны гэрээний гүйцэтгэлийн баталгааг хугацаандаа ирүүлсэн. Дараа нь манайхаас Хаан банкнаас гүйцэтгэлийн баталгаагаа өгчихсөн. 2021 оны долдугаар сарын 27-нд өгсөн. Нэг хоногийн дараа өгсөн байна. Хоёрдахь тендер нь 2021 оны наймдугаар сарын 10-нд бичгээ өгч. Манайхаас Хаан банкны гүйцэтгэлийн баталгаагаа наймдугаар сарын 19-нд өгчээ. Өөрөөр хэлбэл, хүчинтэй хугацаанд өгсөн байна. 2011 оны гэрээний хувьд манайхаас буюу тендерт оролцогчоос хэзээ ч гэрээнээс татгалзсан нөхцөл өгдөггүй. Яагаад гэвэл тэр нь захиалагчийн мэдэлд байдаг. Бидэнд тэр эрх байхгүй. Тэгэхээр 2011 оны гэрээн дээр би байгаагүй. Гэрээний баруун дээд буланд Байгалмаа гэдэг хүн байх шиг байна. Надад энэ хүний талаар мэдээлэл алга. Тэгэхээр гэрч мөн үү, үгүй юу гэдэг нь өөрөө эргэлзээтэй. Вагнер Ази компаниас 2021 онд байгуулсан хоёр машины гэрээ нүүрсний хэрэгтэй ямар холбоотой байгааг ойлгохгүй байна. Манай компани авлигын эсрэг том бодлоготой. Дотоодын хууль тогтоомж болон олон улсын гэрээг дагаж мөрдөхөөс гадна компанийн хэмжээнд хэрэгжүүлж буй маш том бодлого байгаа. Компанийнхаа нэр хүндийг хамгаалах үүднээс хоёр захирал нь хоёулаа ирлээ.

Таны сурталчилгаа