Засгийн газрын “Нүүрсний хэрэг”-ийг хянан шалгах түр хорооны сонгол дөрөв дэхь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр ЭТТ ХХК-ийн нүүрс олборлолт, бараа ажил үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой 12 асуудлын хүрээнд шинжээчдийн дүгнэлт, хянан шалгагчдын тайланг сонсох юм.
ЭТТ ХХК-ийн тендер шалгаруулалттай холбоотой “Элгэн” ХХК-ийн тендер сонгон шалгаруулалтын баримтыг сонслоо.
Шинжээч: “Элгэн” ХХК-ийн 70 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан гэх тендер нь төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулиар зохион байгуулагдаагүй. Энэ төсөл арга хэмжээг төрийн нууцад хамааруулаад, Тендерийн тухай хуулийн 3.4-т зааснаар энэ хуульд хамаарахгүй гэдэг заалтаар зохион байгуулсан. Тухайн төсөл арга хэмжээний гэрээг цуцалсан. ЭТТ ХХК Авлигатай тэмцэх газарт энэхүү төсөл арга хэмжээг шалгаж өгнө үү гэдэг хүсэлт гаргаад шалгалтын ажиллагаа эцэслэгдээгүй явж байна.
ЭТТ ХХК-ийн Уул уурхайн хэлтсийн дарга Анхбаяр: Шинжээчийн ярьсан асуудал нэлээд дээр үеийн 2016-2017 оны үеийнх. 2019 онд орсон тендер дээр би үнэлгээний хороон даргаар ажилласан. Тухайн үеийн тендерийг би барагцаагаар санаж байна. Энэ асуудлаар би АТГ-т очиж шалгагдсан. Тухайн үед АТГ-аас асуусан асуулт, шинжээчийн асуулт хоорондоо зөрж байна. Яагаад гэвэл албаар заавал нэг асуудал гаргаж ирэх гээд үзээд байна гэж би хувийн зүгээс харж байна. АТГ тендерийг мэргэжлийн инженер оролцуулалгүй явуулсан гэх үндэслэлээр намайг шалгасан. Тухайн үед хурлын протокол, баримт байсныг байцаагчид гаргаж өгсөн. Өнөөдөр тэрхүү асуудал дахин яригдах болов уу гэтэл диплом харагдац муу, бүдэгхэн байна гэх мэтээр сэжүүр хайж байгаа юм шиг яригдлаа. 2019 онд бид 19 сая тн нүүрс олборлоод 16 сая тонныг нь зараад, 2020 онд 20 сая тоннын төлөвлөгөө тавиад төсөвт оруулсан. Тэр төлөвлөгөөгөөр төсөв хийгддэг. Тухайн ажлын үр дүнг харахаас илүү 1-2 хоногт шинжилсэн материалыг харж байгаад дутуу санагдаж байна.
Хянан шалгах хорооноос асуулт тавив: ЭТТ ХХК 70 тэрбум төгрөгөөр өрөмдлөг, хайгуул хийх хэрэгцээ шаардлага байсан уу. Төсөвт суугдсан уу. Нууцын зэрэглэлд яагаад авав. Нууцын гэрээнд оруулсны дараа худалдан авах гэрээ байгуулсан гэж ойлгосон. Яагаад нууцад оруулав. Журмын дагуу явсан уу?
ЭТТ ХХК-ийн Худалдан авах газрын дарга Н.Цэрэнсамбуу: Өнгөрсөн оны аравдугаар сарын 25-ны өдөр байгуулсан компанитай холбоотой гэрээн дээр ямар нэгэн төлбөр тооцоо хийгдээгүй. Харин урьдчилгаа төлбөрийн баталгаагүй их хэмжээний мөнгө шилжүүлэх оролдлого хийгдсэн. Үүнийг таслан зогсоогоод хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Төлөвлөлтийн хувьд худалдан авах ажиллагааны төсөв төлөвлөгөөнд ороод явсан. Тагнуулын ерөнхий газраас төрийн нууцтай холбоотой юу гэдэг асуудлаар тодруулга аваад, хуулийн 3.4-т заасны дагуу Тендерийн тухай хуулийг мөрдөлгүйгээр сонгон шалгаруулалтыг явуулсан байсан. Яг энэ асуудлаар ЭТТ ХХК-ийг АТГ-т шилжүүлсэн учраас хууль хяналтын байгууллагад баримтыг хүргүүлсэн. Саяхан бид хариу хүлээж авсан. Нууцын зэрэглэлд оруулсан гэх дардастай байсан. Одоо нууцын гэрээнээс гарчихсан. Хэрэгцээ шаардлагын хувьд Цанхын зүүн хэсэгт далд уурхай бий болгох Шинэ сэргэлтийн бодлогын төсөл арга хэмжээний жагсаалтад ЭТТ-д далд уурхай нээж ажиллуулах төсөл орсон. Үүний хүрээнд далд уурхайн хайгуул шинжилгээ хийх хэрэгцээ шаардлагууд бий. Энэ онд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд далд уурхайн бэлтгэл байдлыг хангах үүднээс төсөв төлөвлөгөөндөө оруулаад холбогдох тендер шалгаруулалтыг зарласан. Одоогоор тендер шалгаруулалт ямар нэгэн гэрээ байгуулаагүй, амжилтгүй байгаа.
Хянан шалгах хорооны асуулт: Энэ гэрээг нууцад авах талаар танай компани хүсэлт өгсөн үү. Тэр мэдээллийг та яаж олж авсан бэ. Тендерт танайх ороод хууль ёсоор шалгарсан гэж үздэг үү. Дараагийн хүмүүс гарч ирээд хүчингүй болгосныг та юу гэж үздэг вэ. Гэрээг хүчингүй болгосны улмаас танай компанид ямар хохирол учрав. Энэ асуудлаар танайхаас хууль хяналтын байгууллагад хандсан зүйл бий юу?
“Элгэн” ХХК-ийг үүсгэн байгуулагч У.Хүрэлбаатар: Далд уурхайтай холбоотой нууцын зэрэглэд авсан тендер шалгаруулалтын урилгыг манай компанид 2022 оны есдүгээр сарын 22-нд мэдэгдсэн. Энэ үйл ажиллагаанд оролцох уу. Хэрвээ оролцоно гэвэл сонгон шалгаруулалтын бичиг баримтыг 20 сая төгрөгөөр худалдан авах уу гэсэн бас бус нөхцөлтэй бичиг баримтуудыг шаардсан. Түүний дагуу 20 сая төгрөгөө өгөөд тендерийн материалыг аравдугаар сарын 4-нд авсан. Авахдаа бид нууцын зэрэглэлд орсон сонгон шалгаруулалт юм байна гэдгийг ойлгосон. Манайх зөвхөн өрөмдөгч компани. Өөр үйл ажиллагаа явуулдаггүй. 2018 оноос хойш Цогтцэций суманд очиж, тэр хавиарх бүх уурхайн өрөмдлөгийг хийсэн. Зөвхөн ЭТТ биш. Тэгэхээр бид өөрсдийн хийж чаддаг, хийсээр ирсэн ажлаа цаашид ч хийхийг л зорьсон. Энд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдлийг хувийн зүгээс хийгээгүй гэж бодож байгаа. Тухайн үед сонгон шалгаруулалтын материалын 13.1-д заасан санагдаж байна. Урьдчилгаа төлбөр олгоно гэж заасан байсан. Сонгон шалгаруулалтын материал дотор урьдчилгаа төлбөрийн баталгаа шаардана, шаардахгүй гэж байдаг байх. Түүн дээр шаардахгүй гэж байсан. Гэхдээ бид уг ажлыг хийхдээ харилцагч банкнуудаасаа 30 хувийн санхүүжилт буюу 21 тэрбум, 28 тэрбум төгрөгийн зээл авах эрхийг үүсгэчихсэн байсан. Анх сонсож байхад уг тендерт 4-5 компани оролцож байгаа гэсэн. Нууцын зэрэглэлд байсан болохоор бусад нь ямар компани байсныг мэдээгүй. Бид зохих журмын дагуу орсон. Тагнуулын ерөнхий газарт шалгуулж, аюулгүй байдлын гэрчилгээгээ авсан. Бид гэрээ байгуулаад 10 хоногийн дотор урьдчилгаа төлбөр өгнө гэсэн болохоор манайхаас урьдчилгаа төлбөрийнхөө нэхэмжлэлийг өгсөн. Гэхдээ шилжүүлэх эсэхийг ЭТТ ХХК өөрсдөө шийдэх ёстой. 25-нд хүсэлтээ өгсөн. 26-нд нь БЭТ томилогдсон. Бид Засгийн газрын шийдвэрийг мэдэхгүй. Урьд өдөр нь нэхэмжлэлээ өгөх үү, өгөхгүй юу, эсвэл тэр өдөр нь БЭТ томилогдсон бол түүнтэй уулзаж урьдчилгаа төлбөр өгөх үү, яах ёстой вэ гэж ярилцах байсан байх. Үүнээс болоод манай компани хохирсон зүйл байхгүй. Бид урьдчилгаа төлбөр аваагүй. Уг гэрээг 2023 оны нэгдүгээр сарын 23-нд цуцалсан. Түүнээс хойш нийтдээ дөрвөн удаа дахин тендер зарлагдсан. Гуравдугаар сарын тендерт бид орж чадаагүй. Дараагийн гурван удаагийн тендерт гурвууланд нь оролцсон. Хоёр дахь тендерт нь бид Сангийн яаманд гомдол гаргасан. Гурав дахь тендер нь сая хэд хоногийн өмнө болоод оролцсон бүх байгууллага хасагдсан байна лээ.
цүнх
2023-12-07
шаал худ ажлаа ойлгодоггүй хүн шүүдээ. намын даалгавар авч өмнөх хүмүүсээ харлуулах пр хийж яваа хүндээ энэ ..у