Цаг үеийн мэдээ

Холливудын алдартнуудад гэр бүлийн болон бэлгийн амьдралаа хэрхэн аврах зөвлөгөө өгч, эмчилдэг байсан Эми Харвикийг Лос Анжелес дахь гэрт нь хуучин найз залуу нь хороосон хэрэг 2020 оны хоёрдугаар сард гарч байсан юм. 38 настай Харвикийн хуучин найз залуу 45 настай Гарет Пюрсхауст өршөөл үзүүлэхгүйгээр бүх насаар нь хорих ял оноожээ. 

Харвик, Пюрсхаус нар жил хагас үерхсэн бөгөөд 2012 онд Пюрсхуасын эсрэг таслан сэргийлэх арга хэмжээ авч, Харвикт ойртохыг хориглосон байна. Уг таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа 2015 онд дууссан байжээ. Прокурорууд Пюрсхуасыг Харвикт хэт автсан гэж үзсэн бөгөөд нэгдүгээр зэргийн хүн амины гэмт хэргээр яллажээ. 

Гэмт этгээд хохирогчийн гэрт дайран орж, түүнийг ирэхийг хэдэн цаг хүлээсний эцэст маргалдан гар хүрсэн байна. Эцэст нь хохирогч эмэгтэйг тагт руу шидэж амь насыг нь бүрэлгэжээ. Хохирогчийн хөрш эмэгтэй хүн хашхирч байгаа чимээгээр 911 рүү дуудлага өгснөөр цагдаа нар Харвикийн гэрт ирсэн байна. Цагдаа нарыг ирэхэд хохирогч ухаан алдсан боловч амьд байсан тул нэн даруй эмнэлэгт хүргэсэн ч амь насыг нь аварч чадаагүй юм. 

Эми Харвик хүүхэд байхдаа үрчлэгдсэн бөгөөд Playboy сувагт моделиор ажиллаж байжээ. Дараа нь клиникийн эмчилгээгээр магистрын зэрэг, Хүний бэлгийн харилцааны судалгаагаар Ph.D зэрэг хамгаалж, гэр бүлийн терапистаар ажиллаж байжээ. Түүгээр Холливудын гэр бүлүүд эмчлүүлж, цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан олон нийтэд зөвлөгөө өгдөг байжээ. 

Таны сурталчилгаа