Монголын Үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өнөөдөр /2023.12.09/ боллоо.
ТОГТООЛ 03
МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1, 4.17 дахь хэсгүүд, “Ёс зүйн дүрэм”-ийн 6.1, 7.1, 7.5 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн:
А. Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат, сумын заан цолтой Ганхүүгийн Ганбатын 2023 оны 11-р сарын 19-ний өдрийн барилдаанд учраа бөх Т.Мөнх-Эрдэнийг санаатайгаар өвдөглөсөн үйлдлийг ТЭМДЭГЛЭН,
ТОГТООСОН НЬ:
1. Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат, сумын заан цолтой Ганхүүгийн Ганбатыг “МҮБХ-ны Ёс зүйн дүрэм”-ийн:
- 3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,
- 3.4.3 дахь хэсэг буюу Олон нийт, бөх сонирхогчид, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр дууриал үзүүлэх,
- 3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх;
заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.
2. Зөрчил гаргагч Г.Ганбатыг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1-т заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов.
3. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохих арга хэмжээ авахыг МҮБХ-ны Ажлын албанд даалгав.
МҮБХ-НЫ ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨЛ