Цаг үеийн мэдээ

Монголын чөлөөт бөхийн холбооны Ээлжит бус Их хурал /2023.12.07/ боллоо.  

Энэхүү ээлжит бус Их хурлаар

1. Ерөнхийлөгч батламжлах

2. Шинэчилсэн дүрмийн найруулга

3. Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд МЧБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатарыг хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн 100%-ийн саналаар Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр батламжлав. 

Мөн Монголын чөлөөт бөхийн холбооны дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж батлав. Төлөөлөгчид 21 аймаг, 9 дүүрэг, спорт хороод, клуб, их дээд болон дунд сургууль, ахмадууд, удирдах зөвлөл, дасгалжуулагч, мэргэжлийн зөвлөл, шүүгчдийн зөвлөл, мастерууд, хяналт, ҮШБ-ийн тамирчид зэрэг төлөөллүүдээс бүрдэн оролцсон юм.   

Ээлжит бус их хурлын онцлог нь хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгчдөөрөө Чөлөөт бөхийн өдөрлөгийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж амжилт ололт, алдаа оноогоо дүгнэсэн үр дүн, ач холбогдол өндөртэй шагналын хур буусан өдөрлөг болж үргэлжилсэн юм. Үүнд: 

1. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон – Палам овогтой Чулуунбаатар, 

2. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон – Цогбадрах овогтой Гантөгс 

3. Алтангадас одон – Дашдаваа овогтой Түвшинжаргал 

4. Алтангадас одон – Лувсандамба овогтой Энхбаяр 

5. Алтангадас одон – Ёндонпүрэв овогтой Батдархан 

6. Биеийн тамир спортын улсын хорооны Хүндэт жуух бичгээр–С.Мөнхдуулдах нар тус тус шагнагдав. 

Мөн цаашлаад Монголын чөлөөт бөхийн холбооны шийдвэрээр 2023 онд амжилт гаргасан тамирчид болон тэдгээр тамирчдын анхны багш нарт хүндэтгэл үзүүлж тус тус мөнгөн шагналаар урамшуулж амжилт хүслээ.

Таны сурталчилгаа