Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд үргэлжилж байна. Хагас шигшээ барилдааны “D” хэсгийн хоёр дахь барилдаан Архангай - Баян-Өлгий аймгуудын дунд өрнөж, Архангай аймгийн баг 16:9-өөр хоёр дахь ялалтаа авлаа. 

Архангай аймгийн багт улсын харцага Б.Зоригтбаатар /3/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /4/, улсын харцага С.Сүхбат /1/ , аймгийн арслан Д.Ням-Очир /3/ цэргийн заан Ө.Батсуурь /5/,  нийт 16 даваа авсан бол Баян-Өлгий аймгийн багт аймгийн хурц арслан У.Береке /3/, аймгийн хурц арслан М.Еркебулан /2/, аймгийн арслан Т.Эрболат /0/, аймгийн арслан Б.Төмөрбаатар /2/, аймгийн заан Е.Көптилек /2/ нийт 9 даваа авав. Хоёр баг хоёулаа сэлгээгүй барилдав. 

Архангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа,  улсын начин Ч.Ганзориг, Баян-Өлгий аймгийн багийн дасгалжуулагчаар улсын өсөх идэр начин Н.Мустафа нар ажиллав. 

Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм. 

Маргааш буюу 12 дугаар сарын 10-нд 13:00 цагаас Олон улсын хүний эрхийн өдөр, Жанрайсаг бурхны хишиг улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаантай. 

Тасалбараа www.ticket.mn -ээс авах боломжтой. 

Таны сурталчилгаа