Исландын Рейкжанес хойгт галт уул дэлбэрч Гриндавик загасчлалын тосгоны 4,000 оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Нийслэл Рейкжавик хотоос 40 км орчим зайтай Гриндавик тосгонд иргэдийг өдрийн цагаар орохыг зөвшөөрч байгаа ч шөнийн цагаар хөл хорио тогтоож, нүүлгэн шилжүүлсэн иргэдийг тосгонд үлдэхийг хориглосон байна.
Сүүлийн нэг сарын хугацаанд Рейкжанес хойгийн орчимд газар хөдлөлтийн чичирхийлэл хэдэн мянгад хүрсэн ба сүүлийн 24 цагийн хугацаанд газар хөдлөлтийн 1,000 гаруй чичирхийлэл бүртгэгджээ. Хойгийн галт уул дэлбэрэх үед халуун хайлмаг урсаж 3,5 км урт хагархай газрын гадаргууд үүссэн байна. Халуун хайлмаг секундэд 100-200 куб метр талбайг хамарч байна.
Исланд улсад идэвхтэй 33 галт уул байрладаг аж. Галт уулын хүчтэй олон мянган чичирхийллийн улмаас үйл ажиллагаагаа сарын хугацаанд зогсоосон алдарт Blue Lagoon халуун рашаан сувиллын газар өнгөрсөн ням гарагт үүд хаалгаа эргэн нээсэн. Гэвч галт уулын хайлмаг урссаны улмаас даваа гарагаас захиалгаа зогсоожээ.
Эх сурвалж: Theguardian.com