НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран шинэ жилийн баярыг угтан "Улаанбаатарын мөнгөн үдэш" арга хэмжээг арванхоёрдугаар сарын 24-30-ныг хүртэл Сүхбаатарын талбайд өдөр бүр 18:00 цагаас зохион байгуулж буй. "My UB-Бид хамтдаа Улаанбаатарыг бүтээнэ" уриа дор болж байгаа тус арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Консерваторын саксофончин Ц.Нямгэрэл уран бүтээлээ толилууллаа.