Цаг үеийн мэдээ

Поп од Шакирагийн төрсөн нутаг Колумб улсын Барранкила тосгонд 6,5 метр өндөр хүрэл хөшөөг нь босгожээ. Эндэхийн ливан хоолны газрын ширээн дээр дөрвөн настай байхдаа нэрт дуучин ташаагаа хөдөлгөн бүжиглэж эхэлсэн тухайгаа дурсан ярьдаг байна. 

“Hips Don’t Lie” дуугаараа дэлхийг байлдан дагуулсан дуучин Шакира төрсөн хотод нь барьсан өөрийнхөө хөшөөний зураг бичлэгийг Инстаграм хуудсандаа хуваалцжээ. Ингэхдээ “Барранкила тосгоны иргэд хүндлэл үзүүлсэнд маш их баярлалаа” гэх тайлбарыг бичсэн байна. 

Уг хөшөөг уран барималч Йино Маркуэз шавь нарынхаа хамт бүтээжээ. Хөшөө баригдахаас хэдхэн сарын өмнө Шакира хуучин найз залуу хөл бөмбөгчин Жерар  Пикед зориулсан  “El Jefe” дуугаараа олны анхаарлыг татаж, Латин Америкийн YouTube хуудсанд дээд амжилтыг эвдсэн билээ. 

Эх сурвалж: Theguardian.com