Цаг үеийн мэдээ

Ойрын хугацаанд энхийн гэрээ хэлэлцээр байгуулахаа мэдэгдсэн Азербайжан болон Армени улсуудын төр засгийн тэргүүнүүд ОХУ-ын Санкт-Петербург хотод уулзалт хийжээ. Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян олон арван жил үргэлжилсэн хямрал мөргөлдөөн дуусч, энхийн гэрээ хэлэлцээрийн явц өндөрлөж буйг мэдэгдсэн байна. 

Кавказын Нагорно-Карабахын уулархаг бүсэд 1990-ээд онд эхэлсэн мөргөлдөөнөөс хойш 100,000 гаруй иргэн дүрвэжээ. Энэ оны сүүлийн улиралд талууд анх удаа гуравдагч этгээдийн жуулчлалгүйгээр эвлэрч, энэ сарын дундуур хамтарсан мэдэгдэл хийн дайны үеийн хоригдлуудыг харилцан солилцсон юм. 

Түүнчлэн талууд долоон хэсэг бүхий энхийн гэрээ хэлэлцээрийг солилцжээ. Азербайжаны Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Элчин Амирбаев энхийн гэрээнд дурдагдсан саналын хариуг Арменийн талаас хүлээж байгаа гэжээ. 

Нагорно-Карабахыг Азербайжаны газар нутаг гэж олон улсад хүлээн зөвшөөрсөн байдаг. Турк, Орос, Иран, Америк, Европын холбоо стратегийн өндөр ач холбогдолтой тус бүсэд энхийг тогтооход багагүй хүчин чармайлт гаргасаар ирсэн. Нагорно-Карабах нь төв Ази, Каспийн тэнгис, өмнөд Кавказаар дамжин Хятадыг Европтой холбох тээврийн гарц тул геостратегийн чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: Тheguardian.com