Цаг үеийн мэдээ

Цахилгаан автомашины зах зээлд Илон Маскийн Tesla компанитай Хятадын BYD компани эн зэрэгцэн өрсөлдөж эхэллээ. 2023 оны сүүлийн улиралд BYD компани Tesla-аас олон цахилгаан автомашиныг зах зээлд борлуулсан байна. Хятадын компани өнгөрсөн гурван сарын хугацаанд зай хураагуураар ажилладаг 526,000 тээврийн хэрэгсэл худалджээ. 

Tesla өнгөрсөн гурван сарын хугацаанд 484,500 цахилгаан тээврийн хэрэгсэл борлуулсан байна. Тус компанийн мягмар гарагт өгсөн тайланд 2023 онд нийт 1,8 сая цахилгаан тээврийн хэрэгсэл борлуулсан гэжээ. Tesla хэдийгээр өнгөрөгч оны сүүлийн улиралд цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалтаараа зах зээлдээ тэргүүлж чадаагүй боловч өмнөх 2022 онтой харьцуулахад борлуулалт нь өссөн байна. Tesla-ын өнгөрсөн улирлын борлуулалт 2022 оны сүүлчийн улирлын борлуулалтаас 20 гаруй хувиар өсжээ. 

Тэгвэл Хятадын Шэньжэнь хотод төвтэй, 1995 онд үүсэн байгуулагдсан BYD компани өнгөрөгч жилийн хугацаанд зай хураагуураар ажилладаг болон хосолмол хөдөлгүүртэй 3 сая машин борлуулсны 1,6 нь дан зай хураагуураар ажилладаг тээврийн хэрэгсэл юм. 

Таны сурталчилгаа