Бангладеш улсад өнгөрсөн ням гарагт болсон бүх нийтийн сонгуулийн урьдчилсан дүнгээр Ерөнхий сайд Шейх Хасина тав дахь удаагаа Засгийн эрх барихаар боллоо.
Сонгуулийн өмнө сөрөг хүчний намууд Ерөнхий сайд Шейх Хасинаг санал хураалтаас нэрээ татахыг шаардан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан бөгөөд гол сөрөг хүчний нам болох Бангладешийн Үндсэрхэг нам санал хураалтыг бойкотлоод байна. Тус намыг эрх баригч Авами лиг намыг дарга Ерөнхий сайд Хасина террорист байгууллага хэмээн буруутгажээ.
Сөрөг хүчний нам өрсөлдөгчгүй эрх баригчдын явуулсан сонгуульд оролцохгүй байхыг уриалсан байна. Харин Ерөнхий сайд Хасина иргэдийг сонгуульд идэвхтэй оролцож ардчиллыг хамгаалахыг уриалжээ. Улмаар өчигдөр болсон санал хураалтад санал өгөх эрхтэй иргэдийн 40 орчим хувь нь оролцжээ.
Санал хураалтын урьдчилсан дүнгээр Авами лиг болон түүний холбоотнууд Парламентын 300 орчим суудлын 223 суудлыг эзэлсэн байна. Сонгуулийн өдөр Бангладешийн үндсэрхэг намын удирдагчид болон дэмжигчид эсэргүүцлийн жагсаалд нэгдэж олон мянган тэмцэгчийг баривчилжээ. Санал хураах өдөр сонгуулийн хороо цагдаагийн 700,000 офицер, зэвсэгт хүчний 100,000 бие бүрэлдэхүүнийг улс даяар тараан байршуулжээ.