Цаг үеийн мэдээ

Салхинцэцэг нь цочмог, системжсэн ихэвчлэн 13-с доош насны хүүхдэд varicella zoster вирусээр агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг халдварт өвчин юм.

Нууц хугацаа (2-3 долоо хоног)

Өвчний үргэлжлэх хугацаа (4-7 хоног)

Өвчний эхэн үед илрэх шинж тэмдэг

• Толгой өвдөх

• Ядарч сульдах 

• Хоолонд дургүй болох 

• Гэдэс өвдөх (1-2 өдөр)

Өвчний ид үед илрэх шинж тэмдэг

• Арьс загатнах

• Толбот, гүвдрүүт, цэврүүт тууралт гарах

• 38-39 хэм халуурах

• Амны хөндийд шарх гарах 

Таны хүүхдэд болон танд эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай өөрийгөө тусгаарлаж эмчид хандаарай. 

Урьдчилан сэргийлэх арга 

• Амны хаалт зүүх 

• Дархлаагаа дэмжих 

• Чийгтэй цэвэрлэгээг хийх 

• Агааржуулалт хийх 

• Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх

• Өглөө, орой амны хөндий, хоолойг уусмалаар зайлах 

• Вакцинд хамрагдах