Молекул биологийн шинжилгээ нь эрхтэн шилжүүлэн суулгах, хавдар болон халдварт өвчний оношилгооны хамгийн мэдрэг, өвөрмөц чанар өндөртэй шинжилгээний аргад тооцогдоно. Бусад шинжилгээгээр илрүүлэх боломжгүй үе шатанд өвчнийг эрт илрүүлэх, богино хугацаанд (<24 цаг) хариу гаргаж байгаа нь эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх боломжийг олгодог. Мөн лабораторийн нөхцөлд өсгөвөрлөх боломжгүй, өсгөвөрлөхөд төвөгтэй эмгэг төрөгчийн халдварыг илрүүлэх боломжтой нь эмнэлзүйн практикт чухал ач холбогдолтой юм.
Доорх ПГУ (PCR) шинжилгээнүүдийг амбулаторийн үзлэгээр ЭМД-ын өндөр өртөгтэй шинжилгээ болон батлагдсан үнийн тарифаар авна.
1. ОЭТББ-ийг илрүүлэх ПГУ шинжилгээ
Зонхилон тохиолдох бактерийн халдварыг илрүүлэх ПГУ шинжилгээ (26 үзүүлэлтээр)
Зонхилон тохиолдох антибиотикийн тэсвэржилтийн генийг илрүүлэх ПГУ шинжилгээ (14 үзүүлэлтээр)
2. Мөөгөнцөрт халдварыг илрүүлэх шинжилгээ
14 үзүүлэлтээр (Candida spp, Malassezia spp, S.cereviciae)
7 үзүүлэлтээр (Candida spp)
3. H.pylori-ийг илрүүлэх ПГУ шинжилгээ (2 үзүүлэлтээр)
H.pylori, кларитромицины тэсвэржилтийн генийн 3 төрлийн мутаци
4. Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх ПГУ шинжилгээ
Chlamydia trachomatis
N.gonorrhoeae
T.vaginalis
Ureaplasma (parvum, urealiticum)
Mycoplasma (genitalium,hominis)
Үнсэн 7 үүсгэгч
5. Хэвийн бичил биетэн, микробиотийг тодорхойлох ПГУ шинжилгээ
Үтрээний бичил биетний дэлгэрэнгүй шинжилгээ (16 үзүүлэлтээр)
БЗДХ болон үтрээний бичил биетний илрүүлэг шинжилгээ (1 үзүүлэлтээр)
Эрэгтэйчүүдийн ШБЗ-ын бичил биетний дэлгэрэнгүй шинжилгээ (24үзүүлэлтээр)
Эрэгтэйчүүдийн ШБЗ-ын бичил биетний илрүүлэг шинжилгээ (15 үзүүлэлтээр)
Гэдэсний бичил биетний дэлгэрэнгүй шинжилгээ (43 үзүүлэлтээр)
6. Вирусийн халдварыг илрүүлэх ПГУ шинжилгээ
SARS-CoV-2, FluА, FIuB, RSV илрүүлэх ПГУ шинжилгээ
Хүний херпес вирус (HSV1/2) илрүүлэх ПГУ шинжилгээ
Цитомегало вирус (CMV) илрүүлэх ПГУ шинжилгээ
Варицелла зостер вирус (VZV) илрүүлэх ПГУ шинжилгээ
Эпштэйн барр вирус (EBV) илрүүлэх ПГУ шинжилгээ
Хүний хөхөнцөр вирус (HPV) илрүүлэх ПГУ шинжилгээ (28 хэв шинж)
Элэгний В вирусийн идэвхжил тодорхойлох
Элэгний С вирусийн идэвхжил тодорхойлох
Элэгний С вирусийн генотипийг тодорхойлох
Элэгний Д вирусийн идэвхжил тодорхойлох
7. Бусад ПГУ шинжилгээ
Streptococcus рyogenes (GAS) -ийг илрүүлэх ПГУ шинжилгээ
Streptococcus agalactiae (GBS)-ийг илрүүлэх ПГУ шинжилгээ
C.pneumoniae, M.pneumoniae-ийг илрүүлэх ПГУ шинжилгээ
8. Халдвар бус өвчний ПГУ шинжилгээ
HLA-b27 генийн мутаци илрүүлэх ПГУ шинжилгээ
ОЭТББ - Олон эмд тэсвэржсэн бичил биетэн
Дээгий
2024-07-23
хаан ямар эмнэлэг эрүүл мэндийн датгалаар пср авж байгаа вэ?