Нялх биетэй эхнэр нь нас барж, хоёр сартай ихэр, 6,11,13 насны таван хүүхэдтэйгээ үлдсэн аавд туслах аян өрнөсөн. Монголчууд тус гэр бүлд 459 сая төгрөг хандивлан, хандивын дансаа хаасан билээ.
Тэгвэл өнөөдөр Б.Отгонбаярын гэр бүл дөрвөн өрөө байр Нисэх-Яармаг орчимд худалдан авчээ. Актив гарден төслийн хамт олноос Б.Отгонбаярын гэр бүлд 50 сая төгрөгийн урамшуулал олгон, байрны түлхүүрийг гардуулан өглөө. Хоёр ихрийг өнөөдөр сувилалд эмчлүүлэхээр авч явсан байна.
Б.Отгонбаяр байрныхаа түлхүүрийг гардан аваад, “Үнэхээр их баяртай байна. Анх ингэж их хандив цуглана гэж бодоогүй. Хашаандаа жижигхэн байшин босгоё л гэж бодсон. Манай найзууд байшинг нь барилцаад өгье гэсэн сэтгэлээр анх эхлүүлсэн юм билээ. Би эхэндээ мэдээгүй. Хэдхэн хоногийн дотор нийт монголын ард түмэн тусалж дэмжээд, компани аж ахуйн нэгж, хувь хүмүүс маш их хандив өгсөн. Сайхан байртай болчихсондоо одоо ч итгэхгүй байна. Энэ бүх хандвыг өргөсөн бүх хүмүүстээ баярласан, талархсанаа илэрхийлж байна” гэв.
Найзуудын төлөөлөл ярихдаа “Миний найз дөрвөн өрөө сайхан байртай боллоо. Хамгийн их талархмаар зүйл нь монголд анх удаа ийм хурдан маш их хэмжээний мөнгө цугларсан анхны тохиолдол болж байх шиг байна. Гурван хоногийн дотор 500-гаад сая төгрөгийн хандив цуглаад, сайхан байртай боллоо. Монголчууд нэгдэж чаддаг юм байна, нэгдэхээрээ ямар хүчтэй юм бэ гэдгийг биеэрээ мэдэрлээ. Одоо ч гэсэн итгэж өгөхгүй байна. Бүх тусалж дэмжсэн бүх хүндээ талархлаа илэрхийлье. Бүх хүмүүсийг дурдахын тулд хараад хэлье. Дараа нь бид бүх цугласан хандиваараа юу авсан, хэдэн төгрөг зарцуулсан бүгдийг нь нээлттэй бичнэ гэж бодож байна.
Хамгийн том хөрөнгө оруулалт нь 300 сая төгрөгөөр Актив гарден хорооллоос дөрвөн өрөө байр авлаа. Актив гарден төслийн хамт олон 50 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. 32 сая төгрөгөөр Скандинов тавилгын дэлгүүрээс буйдан, ширээ сандал, ор, зочны өрөөний стенк, хоёр давхар ор зэргийг авсан. Happy flower сувиллын газраас хоёр жил хүүхэд харах үйлчилгээ, Тодигоос хүүхдүүдийн живхийг хангахаар болсон. Сайхан бүсгүй группын админ Дэлгэрмаа байрны хөшиг хийж өгөхөөр болсон. Билгүүн бийт, Цахиур.мн, Тв5 телевиз, Зөв.мн, С1 телевиз, NTV, Live tv, Eegii store гэх байгууллагуудад баярлалаа. Бүгдийг нь дурдаж чадсангүй. Та бүхэнд баярлалаа. Та бүхэн минь мэдээллийг шуурхай дамжуулж өгсний хүчинд найз минь байртай, ажилтай юм юмтай болж сайхан байна. Бүгдэд нь баярлалаа. Эрдэнэбаатар гэж хүн машинаа бэлэглээд явсан” хэмээв.
Иргэн Б.Отгонбаяр ярихдаа “Үнэхээр баяртай. Тусласан бүх хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа. Хүүхдүүд минь маш их баярлаж гүйлдээд “Би энэ өрөөг авна, би энэ өрөөг авна” гээд тойрч гүйцгээгээд үгээр хэлэхийн аргагүй баяртай байна. Манай найзууд том охинд минь энэ өрөөг тохижуулж өглөө. Хоёр ихэр маань хажууд талын өрөөнд байрлана. Бас л сайхан тохижуулаад өгсөн” гэлээ.
Ийнхүү Б.Отгонбаяр хүүхдүүдийнхээ хамтаар шинэ байрныхаа түлхүүрийг гардан авч, хадгаа зүүсэн юм.
Батбилэг
2024-01-15
Баяр хүргье
Эрдэнэтуяа
2024-01-18
Тэгэх хэрэгтэй ингэх хэрэгтэыдээ гэж биёдэг хүмүүс их хар хүмүүс шүү Ийм сайхан үйлсийг гэгээн талаас нь өнгөрөөчихөөч дээ Хүн хүний хуь тавилан хүүхэд өүрийн заяа өөр шүүдээ энэ хүн буянтай хүн байсан учираас найз нөхөд сайтай олон хүний хүч ийм сайхан байгаам даа
Зочин
2024-01-15
Түмэн олны буяныг зөв шингээх нь маш чухал. Энэ цугларсан мөнгөнөөсөө талийгаачынхаа хойдод сайн буян хийх хэрэгтэй, мөн ижилхэн ядарч зовсон хүмүүст бага ч гэсэн хандив тусламж өгөх хэрэгтэй. Цаашдаа түмний төлөө сайхан сэтгэл үүсгэж бусдад аль чадахаараа тусалж явах нь өлзийтэй дээ
gutsaa
2024-01-15
gutsna biz, uuruu yuch handiv urguhkv bj neg l ih hund ym zaasan hun
1
2024-01-16
Daldar
2024-01-15
Өмнөөс нь талахраад баршгүй сайхан ард түмэн минь заяа буян тэгширч аз хиймороор дүүрэн байг ээ
2024-01-15
Таван сайхан Үрстэйгээ Аз Жаргалтай Эрүүл Энх амьдраараа Архи дарс ууж болохгүй шүү Дүү залуу Монгол Түмнийхээ Итгэлийг дааж сайхан Амьдрах хэрэгтэй.гэдэгийг хатуу Анхаарч яваарай 👍👍🌹
bi
2024-01-15
Mongo tug uu zeelev zei.
Бирноов Сайнаа
2024-01-15
Энэ мэдээллийг үзээд хамар чархарч, нуруу хүйт оргиж 2 нялх үрийг нь хараад гол зурж байсан.Харин өнөөдөр үлдсэн нь үргэлжлүүлээд амьдардаг хорвоод сэтгэлийн хаттай байж, олон түмний энэ их хайр хүндэтгэлийг дааж, 5 сайхан үрээ сайн хүн болгон өсгөөд өөрөө архи дарс ууж болохгүй маш их итгэл хариуцлага өөрт чинь ирлээ гэдгийг ухамсарлаж сайхан амьдраарай. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
gutsaa
2024-01-15
gutsna biz, uuruu yuch handiv urguhkv bj neg l ih hund ym zaasan hun
Зочин Зочин
2024-01-15
бас ядарч яваа нэгэнд туслах хэрэгтэй шүү.сан ч юмуу байгуулаад.хөөрхий эхнэр нь сайн хүн байжээ
Чимэдээ
2024-01-15
ТҮМЭН ОЛНЫ СЭТГЭЛ ИТГЭЛИЙГ БҮҮ АЛДААРАЙ.ХҮҮХДҮҮДЭЭ САЙХАН ӨСГӨӨРЭЙ,ХУРИМТЛАЛ ҮҮСГЭЖ БАНКАНД ХАДАГЛУУЛЖ ХҮНД БИТИЙ ЗЭЭЛДҮҮЛЭЭРЭЙ, АРХИ УУЖ БОЛОХГҮЙ ШҮҮ.ХАНЬНЬ ИХ БУЯНТАЙ ХҮН БАЙЖ ЗАЛБИРЧ ЯВ ДҮҮ. АМЖИЛТ ХҮСЬЕ.
Ц.Урсгал Цэрэнжав
2024-01-15
Congratulations ХҮҮХДҮҮДЭД НЬ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ. СЭТГЭЛ ӨӨДРӨГ ЦОГ ХИЙМОРЬТОЙ ЯВААРАЙ. АМЖИЛТ ХҮСЬЕ...
Ц.Урсгал
2024-01-15
Congratulations ХҮҮХДҮҮДЭД НЬ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ. СЭТГЭЛ ӨӨДРӨГ ЦОГ ХИЙМОРЬТОЙ ЯВААРАЙ. АМЖИЛТ ХҮСЬЕ
2024-01-15
Эмнэлэгт сайн узуулэх
Со.
2024-01-15
хандив өргөсөн бүх хүмүүст маш их баяр хүргэe. үнэхээр их буян үйлдлээ. 5 сайхан хүүхдийн ирээдүйг өөрчлөх их сайхан аян өрнүүлсэн найзууд үнэхээр хүний найзууд гэж ямар үeд тусладаг, ямар үeд түшдэгийг харууллаа.
2024-01-16
хүүхдүүдээ сайн хүн болгож хүмүүжүүлээрэй дулаан орчинд өссөн хүүхэд хэзээ ч муу хүмүүс болохгүй дээ
1
2024-01-16
Daldar
Эрдэнэтуяа
2024-01-18
Тэгэх хэрэгтэй ингэх хэрэгтэыдээ гэж биёдэг хүмүүс их хар хүмүүс шүү Ийм сайхан үйлсийг гэгээн талаас нь өнгөрөөчихөөч дээ Хүн хүний хуь тавилан хүүхэд өүрийн заяа өөр шүүдээ энэ хүн буянтай хүн байсан учираас найз нөхөд сайтай олон хүний хүч ийм сайхан байгаам даа
Иргэн
2024-02-17
Ард түмнийхээ итгэлийг дааж 5 сайхан хүүхдээ сайн хүмүүжилтэй сайхан боловсролтой болгоорой