“Алдарт эх I, II одон"-гоор шагнуулах болзол хангасан эхчүүдийн материалыг хүлээн авч байна.
Одонгийн хүүхэд нь 2024 оны зургаадугаар сарын 1-нээс өмнө 1 нас хүрсэн байх
Материал хүлээн авах хугацаа: 2024.01.15-2024.02.24
Бүрдүүлэх материал:
-Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулсан/
-Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /нотариатаар батлуулсан/
-Насанд хүрсэн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар, нотариатаар батлуулсан байх /Үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэлийн лавлагаа авах/.
-Хүүхэд үрчилж авсан бол /0-3 настай/
гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан/ бусдад 0-3 насанд нь үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй.
-Алдарт эхийн одонгоор шагнуулахыг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл (загварын дагуу)
-1 дүгээр зэргийн одон авах ээж 2 дугаар зэргийн одонгийн хуулбарыг заавал авчирна.
-Иргэний үнэмлэхний хаягаа солиулаагүй тохиолдолд оршин суугаа хаягийн лавлагааг заавал хавсаргана.
иргэн
2024-01-17
и монголиад ам бүлийн бүртгэл гээд хамаг мэдээлэл бдаг биз дээ, юу олон цаас нэхдийн, имонголиа худ гэсэн үг үү
oyunaa
2024-01-18
Иргэний үнэмлэх төрсний гэрчилгээгээ бариад нотериат орсоор л байх уу хха. Цахимжсан бүртгэл нь хэзээ олигтой хэрэгжих вэ кк
2024-01-19
яагаад нотратиар ыатлуулаад баахан мөнгө цаас болгоод бгаан бүгд цахим ыолчоод бхад
2024-01-19
Төрийн хүнд суртал байсаар л байх юм даа цахимжаад байхад
Иргэн
2024-01-20
Иргэний үнэмлэхийг Нотариатаар батлах шаардлага байхгүй болсон энэ тэр гээд байсан худалаа болоо юу тэртээ тэргүй үнэмлэх, хүн 2 нь ижил байхад дахиад илүү ажил хийх шаардлага байдаг ч юм уу Emongolia- р хүсэлтээ явуулмаар болдог баймаар юм.
би
2025-01-23
Өргөдлөө хаана гэж бичих вэ Тамгын газраар уламжлан Ерөнхийлөгчийн тамгын газарт гэх юм уу.