Цаг үеийн мэдээ

Үндэсний бахархалт бүтээл Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын "УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ" дуурь 2024 оны 02-р сарын 04-ний өдөр 17:00 цагаас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглоно. 

Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон тус дуурь тайзнаа амилаад 87 жил болж байна. Тус дуурийг анх 1934 онд дуулалт жүжгийн хэлбэрээр Д.Намдаг найруулан, манай алтан үеийн уран бүтээлчид тайзнаа тавьж байсан түүхтэй.

Гурван бүлэг, таван үзэгдэлт энэхүү дуурь нь Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд өрнөх ба бүх үйл явдлыг хөдөө талын гурван толгодын дунд эргэлдүүлэн тольдох болно.

Б.Дамдинсүрэн "УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ" дуурь

Гурван бүлэг, Таван үзэгдэлт

Хөгжим: Б.Смирнов, Б.Дамдинсүрэн

Цомнол: Д.Нацагдорж

Удирдаач: Ц.Гансүх СТА

Найруулагч: Л.Эрдэнэбулган УГЗ

Ерөнхий зураач: Ч.Гунгаасүх АЗ

Хөтлөх найруулагч: Б.Цэрэндаваа СТА

Тасалбарын үнэ: 30.000-60.000 төгрөг байна. 

Тасалбарыг: УДБЭТ-ын касс болон цахим тасалбар https://ticket.mn/event/1263 авах боломжтой.