Цаг үеийн мэдээ

Исланд улсын Баруун-Өмнөд бүс нутгаар их хэмжээний цасан шуурга шуурч, салхины хурд 15-23 м/с хүрчээ.  

Үүний улмаас Эйкжанесбраут, Кефлавик зэрэг нисэх онгоцны буудал болон Исландын бусад хотуудыг холбосон гол замууд цасанд боогдож, Кефлавик нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөх бүх нислэг хойшлогдсон байна.

Тиймээс дээрх хотуудад цаг агаарын шар сэрэмжлүүлэг зарлаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимд шилжүүлэх арга хэмжээ авахыг зөвлөжээ.

Эх сурвалж: Ruv.is

Орчуулсан: Б.Гэрэлзаяа