Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд Алтангадас одонгоор шагнагдсан “Алтай” нисэх буудлын дарга Д.Батбаяр, ахмад ажилтан Д.Буяндэлгэр нарт Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар шагналыг нь гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.
“Алтай” нисэх буудлын дарга Д.Батбаяр нь төрийн албанд 22 жил, нисэх буудлын даргаар ес дэх жилдээ ажиллаж, ахмад ажилтан Д.Буяндэлгэр нь нисэхийн салбарт 37 жил тасралтгүй ажилласан юм.
Тус нисэх буудлынхан ажилч хичээнгүй, мэргэжлийн ур чадвартай, ёс зүйтэй, харилцааны болон байгууллагын соёлыг эзэмшсэн, спортлог, байнга бие биедээ тусалж дэмждэг, “нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” зарчмыг удирдлага болгодог манлайлагч хамт олон бөгөөд 2019 онд “Говь-Алтай аймгийн “Тэргүүний хамт олон”-оор шалгарч байжээ.