Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов
XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар азай буурлуудаа хүндэтгэн, амар мэндийг нь айлтган золгов.
Төрийн ордонд нийгмийн зүтгэлтэн, Алдарт эх, соёл урлаг, газар тариалан, мал аж ахуй, батлан хамгаалах, боловсролын салбарыг төлөөлсөн 80-95 настай азай буурлууд хүрэлцэн иржээ.
ТӨРИЙН ЗОЛГОЛТОД ОРОЛЦСОН АХМАДУУД:
Найдансүрэнгийн Цэдэндамба /Нийгмийн зүтгэлтэн/
Нямын Жигжидсүрэн /Кино механикч/
Базарсадын Бямбаа /Агрономич/
Дандардоржийн Өлзий /Туульч/
Цэрэнлхамын Дорж /Тариаланч/
Сүхийн Дамбий /Соёлын гавьяат зүтгэлтэн/
Чулууны Цэрэндагва /Хошууч генерал/
Сумъяагийн Лхамхүү /Алдарт эх, малын эмч/
Нямын Жадамба /Ардын багш/