Цаг үеийн мэдээ

Жинлүүрийн амьдралын нэгэн үе шат дуусч, шинэчлэл өөрчлөлтийн үе эхэллээ. 2024 он зарим талаар амаргүй байх төлөвтэй. Эсрэг тэсрэг энэ цагт орчин маш хурдан өөрчлөгдөх болно. Ажлын түншүүд өөрсдийн асуудалд илүүтэй анхаарна. Оны эхний хагас ерөнхийдөө амар амгалан, таатай. Нэгдүгээр улиралд мэдлэг туршлагаа ашиглан хүчээ шавхан ажилла, нөхцөл байдал тогтворжиж орлого ахиу олно. Заримын карьер өснө. Хамгийн гол нь та зөв чиглэлд явж байгаагаа ухаарна. Хоёрдугаар улирал үйл явдал ихтэй, шийдвэр гаргахдаа маш хянуур болгоомжтой бай. Стратегийн төлөвлөгөө гаргаж бусадтай гар нийлэн ажиллахыг хичээ. Зарим түнш найдваргүй байж мэднэ. Оны сүүлийн хагаст чухал гэрээ хэлэлцээрээ товловол дээр. Энэ үед найз нөхөд, төрөл садангийн тусламжинд найдаж болно. Таны төсөл төлөвлөгөө хэрэгжинэ. Эмэгтэй жинлүүр олон ажлыг зэрэг амжуулах гэсний хэрэггүй. Сэтгэл хөдлөлөө хянаж сур. Урьдаас төлөвлөгөө гаргаж ажиллавал илүү үр дүнд хүрнэ. Нөхцөл байдлыг хяналтандаа байлгахыг оролд. Асуудлыг яаралгүй, нухацтай авч үзэж шийдвэрлэ. Оддын ивээлээр ажлаа солих буюу шинэ мэргэжил эзэмших бололтой. Эрэгтэй жинлүүр аливаад өөдрөгөөр хандаж сур. Гутрал гуниг дэмий айдсаа үлдэн хөөх хэрэгтэй. Тэгвэл хүссэнээ авч чадна. Хөдөлмөрийн үр шимээ хүртэж шагнуулна. Бүтээлч энергиэ шинэ зүйлд чиглүүл. Та 8, 9 сард алс явахаас татгалз, мөн эргэлзээтэй төсөлд бүү оролц. 12 сард хэрсүү, болгоомжтой байх хэрэгтэй. Хамаг нууцаа бусдад бүү дэлгэ.

Хайр дурлал: Зарим нь амрагийн харилцааг ажил бизнестээ ашиглахыг хүснэ. Гэвч өмнөх туршлагаас сургамж авах хэрэгтэй. 7,8 сард хувийн амьдралд өөрчлөлт гарна. Энэ үед амар, гэр бүл ба ойр дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлээрэй. Орон сууцаа тохижуулахаар идэвхитэй ажиллах байх. 8-12 сард таагүй үйл явдал эсвэл форс-мажор тохиож болзошгүй. Гэхдээ энэ нь бат бөх гэр бүлийн харилцаанд нөлөөлөхгүй.

Мөнгө санхүү: 2024 онд ашиг орлого тасрахгүй ч зардал үрлэг ихэсч болзошгүй. Та шинэ байшин эсвэл орон сууц худалдаж авах буюу их засвар, барилгын ажилтай зууралдана. Азаар ажил хэрэгч түншүүд эгзэгтэй үед тусална, мөн өөр ивээн тэтгэгчид гарч ирэх байх. Ашигтай нөхцлөөр зээл авч магадгүй. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэлцээнээс ашиг олох төлөвтэй. Мөнгө хөрөнгөндөө гамтай байж зөв төлөвлөвөл юугаар ч гачигдахгүй. Гэнэтийн худалдан авалтаас зайлсхий. Хөрөнгө оруулалт хийхийн өмнө бүх эрсдэлийг тооцоолох хэрэгтэй.

Ажил бизнес: Оны эхний 6 сард ажил үйлс амжилттай. 9, 10 сард ажил мэргэжлийн талбарт эерэг өөрчлөлт айсуй. Сайхан боломж, хэтийн төлөв харагдана. 7-12 сард их ч хөдөлмөрлөнө, бүтээмж ч өндөр байх бололтой. Хамт ажиллагсдад анхаарал хандуул, хааяа далдуурхан хянахад гэмгүй. Элдэв хэрүүл маргаан, нууц хуйвалдаанд оролцохоос зайлсхий. Хуримтлагдсан асуудлын заримыг шийдэж амжихгүй, шинэ он гаргах шинжтэй.

Эрүүл мэнд: Тамир тэнхээ буурч магадгүй, биеэ сайн арчилж тордоорой. Архаг өвчтэй болон насан өндөр хүмүүс эрүүл мэнддээ онцгой анхаарах ёстой. Амьдралын эрүүл хэв маягийг баримтал. Зөв хооллолт, хөдөлгөөн, чанартай амралтыг эрхэмлэ. Оны сүүлийн хагаст жолоо барих, аян замд явахдаа болгоомжтой бай.